Энэхүү шарах шүүгээнд жигнэх бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулна. Халаагч тень нь нэгэн зэрэг ижил температурын тохиргоогоор ажиллах тул бүтээгдэхүүний аль нэг талаасаа түлэгдэх асуудал гарахгүй. Шарах шүүгээ нь хүнсний зориулалттай хром, никелийн агууламжтай зэвэрдэггүй ган хавтангаар хийгдсэн тул зөөвөрлөхөд хөнгөн, бат бөх, бүтээгдэхүүнийг боловсруулахад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ба зэвэрдэггүй шинж чанартай, хатуулаг сайтай тул дулаан алдагдахаас үр дүнтэй сэргийлэх бөгөөд удаан хугацаанд дефромацид ордоггүй шинж чанартай. Шарах шүүгээг тогтмол сайжруулан үйлдвэрлэх тул шарах шүүгээний гэрчилгээнд бичигдсэн зааварт бага зэргийн ялгаа гарч болох боловч энэ нь угсралтын ажиллагаа, ашиглалтын явцад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.