Олон үйлдэлт “НМЗ-Я” тогоо нь хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалтаар шөлтэй хоол хийх, ус буцалгах, мах, ногоо, цай, жимс жимсгэнэ чанах, шөл гаргах, сүү ариутгах, хөргөх, тараг бүрэх зэрэг олон зориулалтаар ашиглана. Тогоо нь 304 маркийн сайн чанарын зэвэрдэггүй гангаар хийгдсэн тул зөөвөрлөхөд хөнгөн, бат бөх, бүтээгдэхүүн боловсруулахад хүний эрүүл мэндэд хоргүй, гаднах гадаргуу нь 201 маркын зэвэрдэггүй гангаар хийгдсэн.
Тогооны ашиглах хугацаа 10 жил Баталгаат хугацаа нэг жил Энэ нь хэрэглэгч уг тогоог тогооны гэрчилгээнд заагдсан зааврын дагуу ашигласан тохиолдолд мөрдөгдөнө. Евро Азийн эдийн засгийн декларация, Стандарт хэмжил зүйн газрын үндэсний тохирлын гэрчилгээ, олон улсын ISO 9001:2015 стандартуудаар баталгаажсан бүтээгдэхүүн юм. Энэхүү тогоог ажил мэргэжлийн олон жилийн дадлага туршлага, мэдлэг боловсролдоо тулгуурлан зохион бүтээж, “ ЧИГЛЭЛ ” ХХК-д үйлдвэрлэв.