Ааруул хатаагч градус өөрөө тохируулна. 11 листтэй
Хатаагч төхөөрөмжөөр ааруул, цагаан идээ болон бүх төрлийн цай, эмийн ургамал, цэцэг, жимс, үр, лаврын навч, таана, хүмүүл, татсан мах, аарц, мөөг, ногоон сонгино, байцаа, сармис, хүн орхоодой, зэрэг хүнсний болон эмийн түүхий эдийг хатааж болно. Та дээрх хатаагч төхөөрөмжийг худалдан авсанаар олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хатаан үйлдвэрлэх боломжтой юм.
Анхаарах зүйлс
Тэгш газар хатаагчаа байршуулна. Цахилгаанд 220в ёс журмын дагуу холбоно. Холбосны дараа ногоон товчлуурыг дарж төхөөрөмжийг асаан ажиллахад бэлэн болгоно. Урд талын электрон самбараар градус болон хугацааг тохируулна. Бүтээгдэхүүнээс хамаараад хугацаа, градус өөр өөр байна. Бүтээгдэхүүнийг хийхээс өмнө / камер/ халаагч төхөөрөмжөө бүтээгдэхүүний грудас хэмжээнээс хамааран тохиргоо хийж залгаж халаана. Ингэсэн тохиолдолд бүтээгдэхүүнээ халахад илүү хурдан байна. Бүтээгдэхүүнийг зориулалтын листэн дээр тавин хатаагчандаа хийж өөрөө градусаа тохируулсны дараа грудас автомат тохиргоотой ба таны тавьсан тохиргооний хэмжээнээс доош 5-10 градуст буурч энэ нь электрон төхөөрөмж дээр харагдана. Бүтээгдэхүүн хийж градус тохируулсны дараа сэнс автоматаар ажиллаж эхлэх ба халууныг жигд тараахын тулд сэнс ажилладаг. Хатаагчандаа төхөөрөмжөө хийж хаалгаа хаасны дараа хажуу талын эргүүлдэг түгжээг түгжинэ. Хатаагчандаа бэлэн болж дууссаны дараа электрон цонхон дээр хугацаа нь дууссана. Хатааж байх хугацаандаа бүтээгдэхүүнийг шалгаж, листний байрыг дээр доор сольж болно.
Ажиллах зааварчилгаа
Хатааж байгаа түүхий эд нь харилцан адилгүй чийглэг агуулах бөгөөд хэлбэр, хэмжээгээрээ өөр байдаг тул хатаалтын горим бүтээгдэхүүнээс шалтгаалаад өөр өөр байна. Иймд удирдлагын самбарт байгаа тохируулагчаар камерийн доторхи дулаан температур болон хугацааг тохируулан, тухайн ургамлыг хатаах технологийн тогтоосон горимыг чанд баримтлах хэрэгтэй. Аливаа ургамал бүс нутгийн агаарын чийгшил, хөрсний үржил шимээсээ хамаарч, түүнд агуулагдах эрдэс бодисын найрлагаараа харилцан адилгүй байдаг. Иймд хэрэглэгч хатааж байгаа бүтээгдэхүүнийхээ хатаах горимыг олон удаагийн туршилтаар тогтоож, хүссэн хэмжээндээ тохируулан хатаалтыг явуулна. Үүний тулд камерийн дотор талд агаарын температурыг янз бүрийн хугацаанд өөр өөр темпертурт хатааж үзэх маягаар технологийн горимоо тогтооно. Туршлагаас үзэхэд байгалийн ургамлыг 80 хэмээс илүүгүй температурт хатаана. Листний тоо олон тул цагаан идээ хатаах давуу талтай
Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ