Анхаарах зүйлс :
1. Халдваргүйжүүлэхийн тулд ариутгагчинд аяга тавгаа хийхээсээ өмнө үлдсэн усыг нь асгана уу. 60 минут ариутгахын тулд удирдлагаа дээрх 90 гэсэн тоон дээр тавьж ажлуулна.
2. Хамгийн багадаа ариутгах 1 цикл нь 60 минутаас бага байж болохгүй
3. Халдваргүйжүүлэлтийн үед шүүгээний хаалгыг онгойлгохгүй байх ба ариутгаж дууссанаас хойш 25 минутын дараа хаалгыг онгойлгож, түлэгдэхээс сэргийлнэ үү
4. Хүнсний бус сав суулгыг шүүгээнд хийж ариутгахыг хориглоно.
4. Ариутгагчин дээр шатамхай, тэсэрч дэлбэрэх, идэмхий зүйл байрлуулахыг хатуу хориглож, осол аваар болон шаардлагагүй алдагдал гарахаас сэргийлнэ.
6. Ашиглахаа зогсоохдоо цахилгаан тэжээлийг салгах. Удаан хугацаагаар ашиглахгүй орхих, засвар үйлчилгээ хийх, хөдөлгөхдөө цахилгаанаас салгасан байх шаардлагатай
7. Эрүүл ахуйг сахихын тулд тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Хүчил шүлт зэрэг идэмхий бодисоор цэвэрлэгээ хийхийг хатуу хориглоно. Мөн даралтат усаар ширшиж цэвэрлэж болохгүй. Чийгтэй болон цэвэрхэн алчуураар арчиж цэвэрлэхийг анхаарна уу!.
Ариутгагчийг аяга таваг ариутгах зориулалтаар ашиглана. Аяга таваг ариутгагч нь хүнс, хоол үйлдвэрлэлийнтоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдаа, засвар үйлчилгээ үзүүлдэг Чиглэл ХХК –д үйлдвэрлэсэн ба хамгаалах, удирдах хэрэгсэл нь тус компанийн лабораторид туршигдан баталгаажсан болно. Орчин үеийн дэвшлийн үр дүнд бий болсон хүмүүсийн амьдралын чанар, эрүүл мэндийн хэрэгцээг хангахын тулд манай үйлдвэр гадаад дотоодын ижил төстэй бүтээгдэхүүний шаардлагатай шинж чанарыг нэгтгэн, нарийн дизайн хийц загвараар, нам температурт аяга таваг ариутгагчийг үйлдвэрлэн худалдаанд гаргалаа. Энэ нь хоолны газар, сургууль, цэцэрлэг, ресторан, зоогийн газар, хүнсний болон гоо сайхны ширээний сав суулга цэвэрлэх, халдваргүйжүүлэхэд зориулагдсан тоног төхөөрөмж юм.
Зохион байгуулалт, ажиллах зарчим
Ариутгагч нь 220В –ийн хүчдэлээр ажиллах бөгөөд газардуулгын холболтыг заавал холбосон байх. Ион нь тасалгааны температурт өөрөө хүчилтөрөгч болж задардаг мөн бактерийн спор, вирус, мөөгөнцөр гэх мэтийг устгаж, нянгийн хорт бодисыг устгадаг өргөн цар хүрээтэй, өндөр үр ашигтай, хурдан, аюулгүй, хоёрдогч бохирдолгүй ариутгах туяа юм. Мөн гепатит В болон бусад халдварт вирусууд нь жимс, хүнсний ногооны пестицидийн үлдэгдэл, хоруу чанар болон угаалгын нунтаг дахь үлдэгдэлийг бүрэн арилгах чадвартай. Ариутгах механизм нь бактерийн эсийн мембран дээр үйлчилдэг тул эсийн мембраны бүтэц эвдэрч, бодисын солилцооны саад тотгор нь үхэх хүртлээ өсөлтийг нь саатуулдаг. Нэг удаа ариутгах цикл 60минут байна. Хаалга хаалтай үед ариутгах ба хаалга онгойсон тохиолдолд ионы гэрэл унтарч ариутгах боломжгүй болно. Ариутгагчны темпратур 700С+50С хүрээд өөрөө мэдэрч унтрах ба хэсэг хугацааны дараа автоматаар асна
Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ